2008-10-10
Ийм нэг шүлэг…
Posted: 08 Oct 2008 01:51 AM CDT
07.swf
Ганц л удаа үнсэх чинь амьдрал надад бэлэглэхгүй
Гансрал, уйтгар хоёроос өөр өгөх зүйл олдсонгүй юу?
Галзууртал намайг баярлуулаад ч, чи минийх болсонгүй.
Гавьяа байгуулсан мэт хүнийрхэх чинь хариу байлаа гэж үү?
Чин зүрхний минь шарх байх гэж
Чи миний зүүд байсан юм гэж үү?
Өнгөрсөн бүхнийг эргэн харж намайг эрэх гээд хэрэггүй
Өөрийг чинь хайрладаг тэр жаахан охин одоо олдохгүй
Чамайг гэсэн хайраа би чандын чандад нуусан
Чанга хатуухан үгийг чинь үнэн гэдгийг мэдэрсэн
Алдаж эндсэн үеийнхээ дурсамжуудыг
Амьдралынхаа баяр баясгалан чиний л төлөө зориулсан
Андуурч дурласан тэр л мөчөөс хойш
Аз жаргалын минь шувуухай намайг орхиод ниссэн.
Дэрээ тэврээд уйлахдаа ганцаардсан гэдгээ мэдэрсэн
|
|
Сэтгэгдэл бичих